ШУУД: УИХ-ын чуулганаар Ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр өглөө нээлтээ хийсэн. Чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын хуваарь хараахан гараагүй байгаа ч эхний хэлэлцэх асуудал нь Монгол улсын Ерөнхий прокурорыг томилох эсэх тухай асуудал.
УИХ дахь МАН-ын бүлэг болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс санал болгосон Б.Жаргалсайханыг Ерөнхий прокуророор томилохыг дэмжсэн.
Тэгвэл дөнгөж сая УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулган эхэллээ. Ирвэл зохих 75 гишүүнээс 12 гишүүн гадаадад ажилтай яваа аж. Нийт 39 гишүүн хуралдаанд ирээд байгаа бөгөөд ирц 52 хувьд хүрсэн тул чуулган хуралдаж эхэллээ. Өнөөдөртөө багтаж Монгол Улсын ерөнхий прокурорыг томилно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.