УИХ-ын даргын гэр бүлийн гишүүдийн орлого 4.9 дахин өсчээ

 

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд болон УИХ, Засгийн газраас томилогддог 282 төрийн өндөр албан тушаалтны 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн зарлалаа.

Харин түүний гэр бүлийн гишүүдийн орлого зургаан сая төгрөгөөр буурч 18 сая төгрөг болсон байв.

Гэвч УИХ-ын даргын гэр бүлийн гишүүдийн олдог орлого өнгөрсөн жил 4.9 өсч  133.4 сая төгрөг болсон байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд 160.7 сая төгрөгийн орлого олсон байна. Хачирхалтай нь Ерөнхий сайдын гэр бүлийн гишүүд нэг ч төгрөгийн орлого олоогүй бөгөөд хадгаламжин дахь мөнгө нь 61.5 сая төгрөгөөр буурч 1.69 тэрбум төгрөг болсон байна.

Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-тэй http://xacxom.iaac.mn/?fbclid=IwAR2qu5URnFst59upPLbbPOcBQ5ziKRt9iDBGq_6oJJJHazJ-qkXET2BTe70 энэ холбоосоор орж танилцана уу.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.