Израйлийн сонгуульд Бенжамин Нэтаньяху ялахад эргэлзээтэй

 

Израйлийн есөн сая иргэн өнөөдөр Парламентын гишүүдээ сонгож байна. Сонгуулийн товыг энэ жилийн 11 дүгээр сард тогтсон байсан ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан урагшлуулаад байгаа юм.

Эрх баригч Ликуд намын дарга Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяху тав дахиа төр барихаар өрсөлдөж байна.

Нэтаньяхугийн эсрэг авлигын хэрэг сөхөгдсөн ба цэргийн албанаас тэтгэврээ авч улс төрд хүч үзэж буй генерал Бенни Ганц ялалт байгуулж магадгүй өрсөлдөгчдийн нэг юм. Бенни Ганц Цэнхэр ба Цагаан эвслийг тэргүүлж байна.

Ерөнхий сайд Нэтаньяху сонгогчдод хандан улсын аюулгүй байдлыг хамгаалахын тулд баруун жигүүрийн нэр дэвшигчдэд саналаа өгөхийг уриалж байгаа юм. Авлигын хэрэгт холбогдсоноо улс төрийн өрсөлдөөний хохирогч болсон хэмээн мэдэгджээ.

Сонгуулийн өмнөх олон нийтийн урьдчилсан санал хураалтаар Нэтаньяху, Ганц нар шил шилээ даран тус бүр 30 суудал эзэлнэ гэж таамаглаад байгаа юм.

 

 106298035 gettyimages 1074992304

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.