"Хүчит шонхор" захад тахианы мах зарахгүй
Нийслэлийн “Singapore school of Mongolia” сургуульд өнгөрсөн долоо хоногт хоолны хордлого гарч багш, сурагчдын нийлсэн 80 гаруй хүн хордсон талаар мэдээлэл гарсан. Тэгвэл тухайн сургуулийн цайны газраас болон хоол хүнснээс дээж авч шинжилгээнд оруулсан байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цусан суулгаар 30 хүн өвчилсөн байна. Сурагчдын олонхи нь тахианы мах идсэн гэх мэдээлэл байгаа. Тус сургууль тахианы махаа “Хүчит шонхор” захаас худалдаж авсан байна. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус захад тахианы мах зарахыг түр хориглосон байв. Бямба гарагийн өглөөнөөс эндхийн тахианы мах зардаг лангуунуудыг битүүмжилжээ. Дээр хэлсэнчлэн “Хүчит шонхор” захын тахианы мах борлуулдаг цэгүүдээс найман төрлийн дээж авч, шинжилгээнд өгчээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.