Нийслэлийн төрийн байгууллагуудын ажил маш удаан байна гэлээ

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр босгоод одоог хүртэл буулгаагүй болон.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх үүргийг 122 байгууллагад өгч, . Мөн Хан-Уул дүүргийнхэн 35 байгууллагад мэдэгдэл хүргүүлснээс 24-ийг нь албадан буулгасан байна.

nzdshuurhai3 20190422042817

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 24-26-ны хооронд зохион байгуулах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтад иргэд, ААН-үүдийг идэвхтэй оролцуулах үүднээс иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэхэд холбогдох байгууллагууд дор бүртээ анхаарахыг санууллаа.

Худалдан авах ажиллагаа ил тод нээлттэй шилэн болгох ажлыг хийхийг шаардаж байна

Мөн тендер зарлаж, гүйцэтгэгч сонгон шалгаруулж, гэрээ байгуулах ажил асар удааширалттай явж байгаа тул “Засаг даргын 2018 A/333 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг даалгав. “. Хаврын их бүтээн байгуулалтын ажил эрчимжиж байгаа энэ цаг үед нийслэлийн төрийн байгууллагуудын ажил маш удаан байна. Худалдан авах ажиллагаа ил тод нээлттэй шилэн болгох ажлыг хийхийг шаардаж байна” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.