БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам-ыг өчигдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар болон ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтан хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцав. Түүнчлэн Солонгосын хойг, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцов.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.