Хөдөлгөөнд оролцож буй гурван тээврийн хэрэгслийн нэг нь бүрэн бус байна

 

Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийж ажилласан.

Шалгалтыг Нийслэлийн Мэргэжилийн хяналтын газрын Автотээврийн хяналтын байцаагч, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын мэргэжилтэн, оношлогч инженерүүдтэй хамтран ажилласан.

 67 автобусны утааны тортогжилтын хэмжээ хэтэрсэн байжээ

бөгөөд тэдгээрийн дундаж насжилт 8.9 жил байна. Ажлын өдөрт 934 автобус үйлчилгээнд ажиллаж, 600.0 мянга /давхардсан тоогоор/ гаруй зорчигч тээвэрлэж байна.

Шалгалтад хамрагдсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн 229 автобусыг  шугам замд нь зогсоож, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын хяналтын үзлэгийн явуулын төвөөр утааны тортогжилтын хэмжээг “Дизель хөдөлгүүртэй автомашин, Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS5014:2009 стандартад заасан шаардлагын дагуу шалгахад 67 автобусны утааны тортогжилтын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, 

нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээг ногдууллаа

Шалгалтын явцад автобусны утааны тортогжилтын хэмжээ их тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийг хангуулан ажилласан ба Зөрчлийн тухай хуульд заасны дагуу агаар бохирдуулах бодисын хаягдлын стандартаас хэтэрсэн бохирдуулах бодис гаргадаг хөдөлгөөнт эх үүсвэр ашиглан агаар бохирдуулсан, тээврийн хэрэгслийн техникийн шаардлага хангаж ажиллаагүй .

Шалгалтаар 4492 зөрчлийг илрүүлсэн

Автотээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл зэргийг шалгасан.

Энэ шалгалтаар илт өнгө үзэмж муутай, оврын гэрэл өөр өнгийн гэрэл суурилуулсан, ойрын гэрэл, холын гэрэл асахгүй болсон, тоормосны гэрэл, оврын гэрэл анивчдаг гэрэлтэй, нэмэлтээр гэрэлтүүлэх хэрэгсэл суурилуулсан зэрэг нийт 4492 зөрчлийг илрүүлсэн ба техникийн үзлэгт хамрагдаагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зөрчилтэй тээврийн хэрэгсэл дийлэнх хувийг эзэлж байна.

“Бензин хөдөлгүүртэй автомашин–Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга” MNS 5013:2009 стандартын хэрэгжилтийг  хангуулах ажлын хүрээнд илт утаа их, стандартын шаардлага хангахгүй 127 тээврийн хэрэгслийг илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Техникийн хяналтын үзлэгийн төвд дахин шалгуулах, автотээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

157B1471 livetv1

Өөрөөр хэлбэл дээрх шалгалтаар .              

Түүнчлэн шалгалтад хамрагдсан нийт аж ахуйн нэгж, иргэд, инженер техникийн ажилтан, жолооч, ажиллагсдад илэрсэн зөрчлийг бүрэн арилгаж, үйл ажиллагаагаа сайжруулж  ажиллах  талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, үр дүнтэй зохион байгууллаа.   

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.