ШУУД: Ц.Нямдорж: Би улсын нууц задруулаагүй

 

Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос бид цаг үeийн холбогдолтой зарим зүйлсийг тодрууллаа.

-ТEГ-ын дарга асан Б.Хурцыг баривчилсан байна. Мөн Э.Бат-Үүлийг баривчлах гэж байгаа гэх мэдээлэл байна?

-Б.Хурцыг баривчилсан гэсэн мэдээлэл өчигдөр надад ирсэн. Э.Бат-Үүлийг баривчлах гэж байгаа талаар мэдээлэл байхгүй. Наадах чинь одоохондоо худал мэдээлэл байна.

-Таныг Тагнуулын Ерөнхий газраас гурван хэрэг дээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байна?

-Одоогоор надад мэдэгдсэн юм алга. Тагнуулынхан надтай уулзаагүй удаж байна. Өнөөдөр дахин хэрэг үүсгэлээ гэх мэт элдэв юм хэвлэлээр гараад байхаар нь би асуусан. Үгүй л гэж байна лээ. Захиалагатай юм байлгүй дээ. 

-Улсын нууцтай холбоотой мэдээллийг таныг ил болгосон гэж буруутгаж байгаа юм уу?

-Хүн тамлах чинь улсын нууц юм уу. Эрүүдэн шүүх чинь нууц биш ш дээ. Улсын нууцын хууль гэж байна. Төрийн хамгаалалтад авсан, задруулбал үндэсний эрх ашиг, үндэсний ашиг сонирхолд хохирол учруулах мэдээллийг улсын нууц гэнэ гээд тодорхой заачихсан байгаа. Наадах чинь нууцтай хамаарахгүй.

-Сайд аа, таны хүүг Австрали дахь Элчин сайдаар томилогдох гэж байгаа гэж яригдаж байна?

-Чи одоо болно хөөш. Хаанахын ямар сэтгүүлч яваад байгаа юм бэ...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.