Маргааш сургууль, цэцэрлэгүүд 10:00 цагаас орно

Газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг маргааш 07.00-09.30 цагийн хооронд зохион байгуулахтай холбоотойгоор дээрх хугацаанд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг бүрэн зогсоож байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн өглөө эхлэх цагийн хуваарийг 10:00 цаг болгож хойшлуулжээ. Гамшгаас урьдчилсан сэргийлэх сургуулилалт 09:30 цагт дуусах бөгөөд та бүхэн авто замын хөдөлгөөн эхлэнгүүд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөөрэй. 

Мөн сургуулилалттай холбогдуулан албан байгууллагуудад чиглэл өгч 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн өглөө ажилдаа хоцорсон тохиолдолд ажлаа тасалсанд тооцохгүй байх үүрэг өгчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.