Ким Жон Ун, Владимир Путин нар анх удаа уулзаж гар барилаа

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар орон нутгийн цагаар 14 цагт Владивостокт уулзаж гар барилаа. Ким Жон Ун уулзалтын газарт Мерседес лимузин хөлөглөн иржээ. Түүнийг машинаас буухад Ерөнхийлөгч Путин угтан авч мэндчилжээ. Удирдагчид хоорондоо үг сольж гар барин зургаа авахуулсан байна. Үүний дараа Оросын Алс дорнодын Холбооны их сургууль руу оржээ. Энд дээд хэмжээний уулзалт үргэлжилнэ.

 

949

 

Эх сурвалж: www.cnn.com 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.