"Архигүй" гурав хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 28 хувиар буурчээ

 

Тээврийн цагдаагийн албаны гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 28 хувиар тус тус буурсан байна. Мөн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.

.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.