Рами Малек Жэймс Бондын эсрэг дүрд тоглоно

 

Жүжигчин Рами Малек домогт Күйн хамтлагийн дуучин Фредди Меркюрийг дэлгэцэнд амилуулж Оскарын шагнал хүртэн авьяас чадвараа батлан харуулсан. Түүний дараагийн дүр хэдий нь тодорхой болжээ.

Ирэх оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх Жэймс Бонд цувралын нэрийг хараахан тогтоогүй ч киноны зохиолчдын нэг Фоебе Уоллер Бриж Малекийг шинэ ангид тоглуулах тухай хэлжээ.

Кино судлаач, шинжээчдийн зүгээс Малекийг нууцлаг, шинэ технологиор зэвсэглэсэн аюултай этгээдийн дүрийг бүтээнэ гэж таамаглаж байна. Оскарын шагналт жүжигчин өөрийн видео бичлэгээр ч мөн Жэймс Бондын 25 дахь ангид нэгдсэн гэдгээ батлаад байгаа юм.

Бондын шинэ ангид өмнөх 24 анги дээр гардагтай адил 007 дугаартай нууц албаны ажилтан дэлхийн ертөнцийг сүүдэрт аймшгаас аврах нь гарцаагүй гэж шинжээчид таамаглаж байна. Хор хөнөөлт технологиор зэвсэглэсэн дайснаас эрдэмтнийг аврах ажиллагааг гүйцэтгэж магадгүй ажээ.

Рами Малек болон Даниель Грэйгтай хамт Ральф Феннис, Бен Вишав, Наоми Харрис, Рори Киннер, Лиа Сидокс, Жефри Врайт, Лашана Линч, Билли Магнуссен, Ана дэ Армас, Дали Бенсалах, Дэвид Дэнсик нар ажиллах юм байна.

 

 106593136 shutterstock editorial 10218489b huge

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.