Шинэ Зеланд: Цагдаагийн газраас 11 ширхэг буу хулгайлжээ

 

Шинэ Зеланд улсын цагдаагийн газраас 11 ширхэг галт зэвсэг хулгайлсан хэрэг гарчээ. Палмерстон Норт цагдаагийн хэлтсээс буу авч зугтсан сэжигтнийг эрэн сурвалжилж байна.

Крайстчөрч хотын сүмүүдэд зэвсэгт халдлага гарч 50 иргэн амиа алдсаны дараа эрх баригчид аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалсан. Хулгайлагдсан галт зэвсгүүдийг үзүүлэнд зориулсан учир бүртгэж амжаагүй байжээ.

Халдлага гараад удаагүй байгаа тул дахин аймшигт хэрэг үйлдэгдэхвий гэдэгт сэтгэл зовниж буйгаа цэрэг цагдаагийн удирдлагууд илэрхийлж байна. Крайстчөрчийн халдлагаас хойш Шинэ Зеландын зэвсэг эзэмшигчид цагдаагийн газарт галт зэвсгээ шалгуулж бүртгүүлж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.