Зөвшөөрөлгүй болон журам зөрчсөн 10 гаруй сурталчилгааны самбарыг буулгав

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн.

Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу МҮЭСТО-ы зүүн хойно байрлуулсан сурталчилгааны самбар, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрийн зүүн болон баруун хойно байрлуулсан самбар, Энгелсийн гудамж буюу “Алтай” хотхоны зүүн талын, “Нарны зам” дагуух “Гермес” төвийн зүүн талын, мөн Чингүнжавын гудамжинд байрлуулсан самбар гээд журам зөрчсөн 10 гаруй самбарыг буулгаад байна.

Сурталчилгааны самбаруудыг буулгаж, цэгцэлсэн байдлыг харьцуулан хүргэе.

8ff53931b5190d5b8e5ed6634398f5d4

f3f172cfcfcbb0df251222a619711688

1c4ed2951eb51c6e58a021f40645418b

898ba65c7a080976db422cda62ed49ab

36336ca741d2dc27018005f6b1fe5d6a

5cd5600775e18dd4cda46b07b9c14301

dd115b96d475e69bae8f4c48510fba60

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.