Шувууны сангасаар амьсгалсан “Шувуун фабрикийнхан” өвчнөөс салахаа больжээ

Шувууны сангасын найрлаганд ус, зарим азотот нэгдэл (аммиак ба аммони), фосфор, кали, зэс, цайр, кальци, манган зэрэг химийн элементүүд ордог. Харин

Гэтэл...

Үзэгч таны харж буй энэ зурагт л гэхэд “Ти Эс Эй Ти” гэх компани оршин суугчидтай зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж, тосгоны суурьшлын бүс дотор сангасаа асгасаар олон арван жилийн нүүрийг үзжээ. Энэ орчимд амьсгал боогдуулам хурц үнэртэй байх агаад хэдэн жил байтугай хэдхэн хором зогсоход дотор муухайрч, толгой эргэх ажээ...

Харин “Ти Эс Эй Ти” гэх энэ шувууны аж ахуйн залгаа хашаа, хороонд амьдрадаг  иргэд, оршин суугчид юу нь мэдэгдэхгүй өвчин, харшлаас салахаа больсон байна. Ц.Должинсүрэн гуай л гэхэд биеэр байнга тууралт гарч, бие нь сульдах болсон талаар хэлж байна.

Ц.Должинсүрэн  “Туул тосгон”-ы оршин суугч:

 Уг нь иргэд ингэж хордож, эрүүл мэндээр хохирсоор байгаагаа хэлж, холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан ч дээрх аж ахуйн нэгжийг суурьшлын бүсээс нүүлгэх ямар ч арга хэмжээ авалгүй өдий хүрчээ.

Хэдийгээо дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, зөрчил илрүүлсэн ч зөрчлийг арилгуулах ямар ч арга хэмжээ аваагүй байна. Харин сангасаа хол асгах газрыг дүүргийн газрын албанаас зааж өгсөн ч уг газар нь малчдын малаа бэлчээрлүүлэх талбай бөгөөд сангас асгасан нүхэнд нь мал хуй бүү хэл хүн ч унаж, осолдох эрсдэлтэйн дээр хавь ойроо мөн л “аймшиг”-ийн үнэрээр дүүргэсэн байх.

Ж.Үүрийнжин “Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин” ТББ-ын гүйцэтгэх захирал:

Шувууны сангас амьсгалан өсч өндийх хүүхдүүд ирээдүйд ямар хүн болох нь ч бүрхэгхэн тэнд амьдарч байна...

 Гагцхүү оршин суугчид эцсийн найдлагаа алдчихгүйхэн шиг хуулиа мөрдүүлж, ядаж л шувууны аж ахуй эрхлэгчдийг суурьшлын бүсээс холдуулж өгөхийг дүүрэг хороодын удирдлага, мэргэжлийн хяналтын хэлтэс, хууль сахиулагч нараас хүсч буйг уламжилъя.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.