Индонези: Хэт уртасгасан цагаар саналын хуудас тоолсон 270 гаруй ажилтан амиа алджээ

 

Индонези улсын санал өгөх эрхтэй 193 сая иргэн энэ сарын 17-ны өдөр Ерөнхийлөгч, Парламентын гишүүд, мужийн захирагчдыг сонгох санал хураалтад оролцсон билээ. Иргэд найман цагийн дотор амжиж нэг дор таван саналын хуудас бөглөсөн.

Гэтэл саналын хуудас тоолохоор хэт уртасгасан цагаар ачаалалтай ажиллаж байсан Сонгуулийн Ерөнхий Хорооны 270 гаруй ажилтан амиа алдсан болохыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулав.

Энэ нь сонгуулийн дүн танилцуулах өдөр хэт давчуу төдийгүй саналын хуудсыг гараар тоолж байгаатай холбоотой гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд ажлаа хүлээлгэж өгөх нөхцөл байдал үүссэн ба хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгохоор болсон  байна.

Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд Азийн Барак Обама гэгддэг Жоко Видодотой өрсөлдөөд урьдчилсан дүнгээр ялагдал хүлээгээд буй Прабово Субьянто саналын хуудас тоолох явцыг будлиантуулсан гэж үзээд байгаа юм. Сонгуулийн өдөр нэр дэвшигчид зэрэгцэн ялалтаа тэмдэглэсэн ч ирэх сарын 22-ний өдөр санал хураалтын дүнг эцэслэн нэгтгэж танилцуулахаар төлөвлөжээ.

 

1136246557

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.