АТГ-ын шинэ удирдлагууд ажлаа хүлээж авлаа

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн/2019.05.02/ хуралдаанаар Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын даргад Зандраагийн Дашдавааг, дэд даргад Авлигатай  Жанжаагийн Батсайханыг томилсон. 

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан.

Харин Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.