Эх орны төлөө тангараг өргөсөн мөрдөстнүүд нэгдэн чуулж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос Орхон аймагт “Мянган мөрдөстөн” чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтад орон нутаг дахь төрийн цэргийн байгууллагын алба хаагчид, тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмадууд болон орон нутгийн удирдлагууд оролцож, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулах юм байна.
Төрийн хууль, хүчний мэргэжлийн 30 гаруй байгууллагыг нэгтгэсэн тус холбоо улс төрөөс ангид, нийгэмдээ хандсан ажил, үйлчилгээ явуулах эрхэм зорилго, зорилтуудыг дэмжих ажлын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна.

“Монгол цэргийн нэгдсэн холбоо” нь анхны чуулганаа төрийн ордноо зохион байгуулж байсан бол, удаах ажлаа “Үндэсний санах ой” хэлэлцүүлгийг эрдэмтэн , судлаачдыг оролцуулан өнгөрсөн сард зохион байгуулсан байна. Энэ удаагийн арга хэмжээ нь холбооныхоо салбарыг Эрдэнэт хотод байгуулан, улмаар бүх аймаг сумдад байгуулах төлөвлөгөөтэй аж. Эх орны төлөө зүрхээ өгсөн, тангараг өргөсөн эрхэм хүмүүн болгон энэ холбоонд нэгдэж, нэгдэхээр дэмжиж байгаа нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” хэмээх агуу хүчирхэг байгууллага Монгол орныхоо төлөө хүчин зүтгэхээр төрөн гарч ирж байгаа нь бахархууштай.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.