Өршөөлийн хуулийг 36684 иргэн, хуулийн этгээд ашигласан

 

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 онд батлагдсан бөгөөд энэ хуулийг ашиглаж 33 их наяд төгрөгтэй холбоотой хэргийг өршөөсөн гэх мэдээллийг АТГ-ын дарга асан Х.Энхжаргал өгсөн билээ. УГ хуулиар нэг тэрбум болон түүнээс дээш хөрөнгө орлогоо нуусан аж ахуйн нэгжүүдийг ил болгосон ч ямар нэгэн хариуцлага тооцоогүй юм.  Энэ талаар Татварын Ерөнхий Газраас тодруулахад дараах тайлбарыг өглөө.

- Ил болсон хөрөнгө, орлогын дүн нь 33,3 их наяд төгрөг. Үүнд 4,4 их наяд төгрөгийн татвар ил болсон байна.

Харин 7000 орчим хувь хүн нэг тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө, орлогоо үлдсэн нь тэрбумаас дээш дүнтэй хөрөнгө орлогоо ил болгосон гэсэн үг.  Гэхдээ иргэн, аж ахуйн нэгжүүд хэдэн төгрөгийн орлогоо ил болгосон, шинэ хуулиараа мөдөгдөж байгаа эсэхийг бид шалгах эрхгүй. Яагаад гэвэл нотлох баримтын хэмжээнд ашиглах эрх нь хуулиар олгогдоогүй учир тооцох боломжгүй. Нэг удаагийн тайлагналаар орлогоо ил болгосон хууль.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.