LIVE: Ажлын хэсгийн нууц материалтай гишүүдийг танилцахаас өмнө Оюутолгойд өгчээ

 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн: "Ажлын хэсгийн нууц материалтай гишүүд танилцахаас өмнө Оюутолгойд өгч, процессийн алдаа гаргажээ" хэмээн мэдэгдлээ. 

-УИХ-ын 57 дугаар захирамжаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажилласан. Өнөөдрийн Байнгын хорооны хурлаар энэ талаар хэлэлцэх ёстой байсан. УИХ-ын гишүүдийн гар дээр ажлын хэсгийн нууц дүгнэлт ирэхээс өмнө Оюутолгойд компанид өгсөн байнаа. Энэ бол утгагүй асуудал. Процессийн алдаа. Үүнд анхаарч ажиллах шаардлагатай. Монгол төрийн харлаган бодлого. . 

Ажлын хэсгийн нууц материалтай гишүүд танилцаагүй байхад Оюутолгой компаниас зүйл заалт бүрээр хариу тайлбар гаргаж, гэрээнд нэг ч үг, өгүүлбэр өөрчлөхгүй гэж мэдэгдсэн байна.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.