Нигер: Осолдсон машинаас газрын тос авч байсан иргэд дэлбэрэлтэд өртжээ

 

Баруун Африкийн Нигер улсад газрын тос тээвэрлэж байсан том оврын машин осолдож дэлбэрсэн байна. Тээвэрлэгч машиныг осолдсоны дараа асгарсан газрын тос, хийг хамж авч байсан иргэд дэлбэрэлтэд өртөж нийтдээ 55 хүн амиа алдсан гэж CNN мэдээлэв.

Дэлбэрэлт Баруун Африкийн Нигер улсын нийслэл хотын нисэх буудал хүрэх замд болжээ.

Гэрчийн яриагаар шөнө дундаас өмнөхөн машин осолдсон н ба энд тэндээс хүмүүс гүйлдэн ирж газрын тос, хий авч байх үед гэнэт дэлбэрч хормын дотор бүх зүйл шатжээ.

Мөн эмнэлэгт байгаа гэмтэж шархадсан иргэд дээр Ерөнхийлөгч зочилжээ. Тэрээр гэмтэж шархадсан болон амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн юм.

Хохирогчдын дийлэнх нь галд шатаж өндөр зэрэгтэй түлэгдсэн байна. Нигер улс нь газрын тос үйлдвэрлэгч орнуудын нэг бөгөөд үүнтэй төстэй осол аваар гарах нь элбэг. Өнгөрсөн 10 дугаар сард түлш шатахуун тээвэрлэж байсан машин шатаж ойр орчимд байсан 20 машин, дөрвөн мотоцикл шатсан хэрэг гарчээ.

 

Niger 1905061305

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.