Энэ сарын 18-нд автомашингүй өдөр болно
Автомашингүй өдрийн хүрээнд энэ сарын 18-ны бямба гарагт Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг 08.0018.00 цагийн хооронд автомашингүй бүс болгох аж. Мөн уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар Марафон-2019” олон улсын гүйлт энэ өдөр Сүхбаатарын талбайд эхлэх юм. Гүйлтэд оролцогчдыг энэ сарын 16-нийг хүртэл бүртгэх бөгөөд нийслэлийн Засаг даргын тамгын газар, Тээврийн цагдаагийн албанаас автомашингүй өдрийн хүрээнд замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох ажлын төлөвлөгөөг гаргаж нийтэд мэдээлэх гэнэ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.