Японд 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

 

Япон улсын өмнөд эргийн орчимд өнөөдөр өглөө 6,3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллээ. Одоогоор бүс нутагт гарз хохирол учирсан болон цунамийн аюулын дохио дуугарсан тухай мэдээлээгүй байна.

АНУ-ын Газарзүй судлалын газраас газар хөдлөлтийн хүчийг 6,4 магнитуд байсан гэжээ.

Кюшугийн Цахилгаан эрчим хүчний корпорацийн мэдэгдсэнээр Сендай цөмийн цахилгаан станцын үйл ажиллагаа доголдоогүй байна. Мияазаки, Кумамото, Кагошимагийн нисэх буудлуудыг хяналтад авчээ.

 

Эх сурвалж: www.reuters.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.