Хэрэглэгчийн дулаан хаах хугацааг нэг хоногоор сунгалаа
Жил бүрийн 5 сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл сунгалаа.
Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварын хугацаа 5 сарын 16-наас эхлэхээр боллоо.
Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй гэж мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.