LIVE: Сумо бөхийн нацү башё ес дэх өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё одоо тун сонирхолтой өрнөж байна.

Долоо өдрийн дараах байдлаар башёг нэг ч унаагүй тэргүүлж байсан хоёр бөх хоёул өвдөг шороодон одоо башёг нэг унаатай гурван бөх тэргүүлж байна. Өнөөдөр хэрэв Какүрюү М.Ананд аварга болон секиваке Точиношин, маэгашира-8 Асанояма нар давбал качикоши буюу 50-аас дээш хувийн амжилтаа үзүүлэх боломжтой. Өнөөдрийн оргил барилдаан бол башёг тэргүүлэгч Точиношин болон озеки Такакейшо нар хоорондоо учраа тааран барилдана.
Жич: Шууд дамжуулалтын бичлэг тухайн өдрийн башё дуусахад хадгалагддаггүй ба хэрэв та барилдаануудыг үзэж амжаагүй бол маргааш өглөө барилдааны тоймыг үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.