Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн 11 хороог хувааж, шинэ хороо байгуулна

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр болж нийслэлийн зарим дүүргийн хороодыг хуваах тухай асуудлыг авч хэлэлцжээ

“Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” танилцуулгыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулсан аж.

Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн дүүргүүдээс 27 хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, 9 дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал ирүүлснийг уламжлав.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороодыг хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтож, уг асуудал Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг асуудал дэмжигджээ.

Эцсийн шийдвэрийг НИТХ-аар гаргах тул саналаа НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлахаар хүргүүлжээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.