LIVE: Сумо бөхийн нацү башё 12 дахь өдөр

 

Японы мэргэжлийн сумо бөхийн нацү башё дуусахад ердөө дөрөвхөн хоногийн барилдаан үлдлээ.

sp insidesumo b 20180531 01 01

Өнөөдөр башёгийн 12 дахь өдөр дараах сонирхолтой барилдаанууд болно. 

  • Какүрюү М.Ананд /9-2/ : маэгашира-5 Рюуден /7-4/
  • Озеки Гойедо /7-4/ : маэгашира-6 Такарафужи /7-4/
  • Маэгашира-4 Аби /7-4/ : Озеки Такаясү /7-4/
  • Маэгашира-7 Мэйсей /7-4/ : Секиваке Точиношин /9-2/
  • Секиваке Ичиножо А.Ичинноров /2-6-3/ : Комүсүби Аойяама /5-6/
  • Маэгашира-8 Асанояама /10-1/ : маэгашира-3 Тамаваши Б.Мөнх-Оргил /7-4/

Эдгээр барилдаануудаас онцлох барилдаан нь Тамаваши Б.Мөнх-Оргил башёг ганцаараа 10 даваа, нэг унаатайгаар тэргүүлж буй Асанояаматай барилдана. Мөн түүнчлэн бэртлийн улмаас башёг орхиод байсан Ичиножо А.Ичинноров өнөөдөр дэвжээнээ эргэн ирж барилдахаар боллоо. Хэдий энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон ч үлдсэн өдрүүдэд барилдахаар шийдсэн байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.