Т.Аюурсайхан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог тэргүүлнэ

Өмнө нь тус байнгын хороог УИХ-ын гишүүн О.Содбилэг тэргүүлж байсан бол нэг жилийн хугацаа дууссан учир ийнхүү шинэ даргатай болжээ.

Цахим бодлогын түр хорооны гишүүнээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Жавхлан, Г.Занданшатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан нарыг чөлөөлсөн байна. Одоо тэдний оронд Цахим бодлогын түр хорооны гишүүдийг шинээр томилох юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.