LIVE: Сумо бөхийн нацү башё 13 дахь өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн 13 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.

Өнөөдрийн оноолт тун сонирхолтой үр дүнг үзүүлэхээр байна. Учир нь башёг тэргүүлэгчид болох секиваке Точиношин /9-3/ маэгашира-3 Асонояама /10-2/ нар хоорондоо учраа тааран барилдах юм. Харин Какүрюү М.Ананд аваргын тухайд /10-2/ озеки Такаясүтэй /7-5/ оноолт тааран барилдахаар болжээ. М.Ананд аварга Такаясүтэй 21 удаа учраа тааран барилдахад 12 удаад нь даваад байгаа ч сүүлийн дөрвөн башё дараалан түүнд өвдөг шороодсон үзүүлэлттэй байна.
Харин өчигдөр башёг тэргүүлэгч Асоноямаг давж качикоши хийсэн /50 хувийн амжилтаа үзүүлсэн/ Тамаваши Б.Мөнх-Оргилын хувьд өнөөдөр маэгаширагийн 1-ээс барилдаж буй Котошогикүтэй барилдахаар байна.
Жич: Шууд дамжуулалтын бичлэг тухайн өдрийн башё дуусахад хадгалагддаггүй ба хэрэв та барилдаануудыг үзэж амжаагүй бол маргааш өглөө барилдааны тоймыг үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.