Цэвэрлэхийн үнэр нийслэлийг “утаж”, шав тавьсан барилгын ажил эхлээгүй байна

 

Нийслэлийн иргэд хүйтэн дулааны аль ч улиралд “толгойны өвчинтэй” болсон. Өвөлд агаарын бохирдол гэж амтай болгон нь ярьж, түүнээс салах арга замыг хайна. Дулаарахаар Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг жигшинэ. Сүүлийн хэдэн жил “Шинэ цэвэрлэх байгууламж барина”, “Өмхий үнэрийг дарж эхэлжээ” гэсэн сүрчин гарчигтай мэдээлэл явах болсон ч аль аль нь өнөөдөр амьдралд биелээгүй байна. .

Бид энэ талаар Ус сувгийн удирдах төвөөс лавлахад “Боловсруулсан лагийг талбай руу зөөвөрлөдөг. . Лагийг талбайд авчрангуут хоргүйжүүлэн модны үртэс ашиглан булдаг байгаа. Тухайн үед салхи хойноосоо салхилсан үед хотын иргэдэд үнэртэх тал бий” гэсэн юм.

Монголын “Эко тайхи”, Японы “Эко энержи систем” компанийнхан төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарахаар японоос импортолсон ашигтай бактери дээр модны үртэс нэмж, идэвхжүүлсний дараа лагтай холиход өмхий үнэр нь арилж, бордоо болгож байгаа ч өдөр болгон 1-2 цаг лагийг зөөвөрлөх үеийн үнэрийг шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл үнэртэх нээ. Зөөвөрлөх үед 1-2 цаг болдог ч тэр үнэр нь дарагдах хүртэл үнэртсээр байдаг.

kxftqYUSqoe3Zng2G162

Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг сүр дуулиантайгаар тууз хайчлан нээсэн ч одоо хүртэл нэг ч ажил хийж эхлээгүй байна.

Холбогдох хүмүүсээс тодруулахад гэрээний асуудлаас болоод барилгын ажил түр хойшлогдсон гэх хариулт өглөө. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.