Осолдсон иргэний машиныг татан гаргасан ч цогцсыг олоогүй байна
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн талбайд 05-р сарын 23-ны 23:10 минутын орчимд HOWO371 автомашины оператор Б нь уурхайн ухаш руу унаж осолдсон хэрэг гарсан. Тухайн үед иргэн хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байсан байдаг.
Түүнээс хойш тав хоногийн хугацаа өнгөрч байгаа ч осолдсон иргэнийг олоогүй, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Өнөөдөр/2019.05.28/ 21:00 цагийн байдлаар осолдсон авто машиныг нуураас татан гаргажээ.
Ослын газар дээр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүүгээр ахлуулсан улсын байцаагчид, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатараар ахлуулсан 10 аврагч, нэмэлтээр Дархан-Уул аймгийн аврах ангиас 10 аврагч, Мандал сум дахь Цагдаагийн хэлтэс, Баянгол сумын ЗДТГ, Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын албан хаагчид ажиллаж байна.


Эх сурвалж: МХЕГ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.