ОХУ: Цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгийн үйлдвэр дэлбэрчээ

 

ОХУ-ын Дзержинске хотод цэргийн зориулалтаар тэсрэх бөмбөг үйлдвэрлэж, хадгалдаг агуулахад дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас 79 хүн гэмтэж шархдан, 180 айлын байшин шатжээ.

JSC Kristall судалгааний хүрээлэн дэх үйлдвэр дэлбэрсний улмаас бүхэлдээ сүйрсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр үйлдвэрийн ослын үед дотор нь таван хүн байсан ба аюулгүй аварч чаджээ.

Гэмтэж шархадсан иргэдийн ихэнх нь дэлбэрэлтийн үеэр хагарч үсэрсэн шилэнд өртсөн байна.

Тус хотод байдаг бусад үйлдвэр, айлын байшингуудад цонх шил хагарсан нь дэлбэрэлтийн хүчийг харуулжээ. Хотын захиргаа онц байдал зарлаж ослын шалтгааныг тодруулахаар мөрдөгчид ажиллаж байна.

 

c1 3212100 620x413

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.