Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 29 хүнийг цагаатгажээ

Т.САЙХАН

.

.

Анхан шатны шүүхүүд 2016-2018 онд тухайн төрлийн есөн хэргийн 29 хүнийг цагаатгажээ.

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт шалгагдсан 21 хүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүний үндэслэлийг нарийвчлан судалсан байна. Судалгаанаас үзвэл 10 хүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй /шинжгүй/ үндэслэлээр, найман хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, нэг хүнийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд энэ нь шүүхээр шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх нийт 92 гэмт хэргийн 2.2 хувийг, нийт хэрэгт холбогдогчдын 0.9 хувийг тус тус эзэлж байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болсон 2 хүний 1 нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт, нөгөө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдсон аж. Дашрамд дурдахад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хүмүүс нь хэрэгт холбогдох үедээ нэгэн аймагт төрийн албанд удирдах болон гүйцэтгэх албан тушаал хашиж байсан ажээ.

zuunii medee31

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.