Улаанбаатараас Лүн хүртэлх замыг 18.00 цаг хүртэл түр хаалаа
Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн 198 тоот тушаалаар Төм аймгийн Лүн сумаас Улаанбаатар хот хүртэлх замыг өнөөдөр оройн 18.00 цаг хүртэл түр хаалаа. Өчигдөр орсон хүчтэй аадар борооны улмаас хатуу хучилттай зам эвдэрч сүйдэн, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал бий болсон тул замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, богино хугацаанд зам засварын ажлыг яаралтай хийж гүйцэтгэхийг “Баян чандмань” АЗЗА ТӨХК болон “Эрдэнэ сант” АЗЗА ТӨХК-д үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.