Парисын Дарь эхийн сүм шатсанаас хойш анх удаа олон нийт мөргөл үйлдэв

 

Францын нийслэл Парис хот дахь Дарь эхийн сүм өнгөрсөн дөрөвдүгээр сард шатсанаас хойш олон нийтийн хөл хориод байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдөр анх удаа мөргөл үйлдэхийг зөвшөөрч үүд хаалгаа нээжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бямба гарагийн мөргөлд ердөө 30 орчим хүн оролцохыг зөвшөөрсөн байна. Мөргөлчид сүмийн шатаагүй хэсэгт орсон хэдий ч аюулгүй байдлын үүднээс хамгаалалтын малгай өмсөхийг шаарджээ.

 

190616142311 notre dame mass 2 exlarge 169

 

Мөргөлийг удирдсан Парисын хамба Мишель Апетитын хэлснээр

Зөвхөн парисчуудын төдийгүй дэлхийн аялагч жуулчдын очих дуртай газар болсон Нотр Дамын сүмийг галын дараа сэргээн засварлах ажилд 850 сая евро цуглахаар болсны 80 саяыг нь өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан гэдгийг Францын Соёлын сайд мэдэгдсэн юм.

 

190616142204 notre dame mass 1 exlarge 169

 

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүмийн сэргээн засварлах ажлыг таван жилийн хугацаанд гүйцэтгэхээ амласан ба богино хугацаанд гүйцэтгэхээс илүү чанарыг эрхэмлэх ёстой хэмээжээ.  

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.