Израйлийн Ерөнхий сайдын эхнэр Сара Нэтаньяхугийн авлигын хэрэг шийдэгдэв

 

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нэтаньяхугийн эхнэр Сара Нэтаньяху авлигын хэрэгт холбогдож өчигдөр шүүх хурлын шийдвэр гарлаа. Шүүхийн шийдвэрээр хатагтай Нэтаньяахуд 15,000 ам.долларын торгууль оноожээ.

Иерусалимын дээд шатны шүүхээс Ерөнхий сайдын эхнэр 2010-2013 оны хооронд 100,000 ам.долларыг улсын сан хөмрөгөөс хулгайлж хувьдаа завшсан гэж буруутгаж байна. Уг мөнгийг Сара Нэтаньяху тансаг зэрэглэлийн зочид буудлын дээд зэрэглэлийн ахлах тогооч нарын гарын хоолонд зарцуулсан гэж үзжээ.

Хатагтай Нэтаньяхугаас гадна Израйлийн Ерөнхий сайд эдгээр хэргүүдийг эрс үгүйсгэсэн ч ирэх 10 дугаар сарын эхэнд түүнд итгэл үзүүлэх эсэхийг шийдэх юм. Нэтаньяху хэрэг хэлэлцэх хугацааг аль болох хойш сунгахаар хичээж байна.

 

F170628OFPOOL15

 

Эх сурвалж: www.qz.com, www.time.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.