LIVE: ХНХ-ын сайд С.Чинзориг: Чойжоо миний хөгшин архи уусан эсэхээ хэлчих

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүүг төрийн ордонд нас бардаг өдөр архи уусан эсэх асуудлаар сэтгүүлчдэд тайлбар хийлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

Засгийн газрын хуралдаанд манай яамтай холбоотой гурван асуудлыг оруулж хэлэлцүүлсэн. Үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээнд оролцоод орой нь 18.10 цагаас Корпорэйт зочид буудалд болсон хүлээн авалтад үргэлжлүүлэн ороод тэнд 22.00 цаг хүртэл байсан. . Яагаад хаанаас ийм мэдээ гарсныг би мэдэхгүй. Ч-ээр эхэлсэн нэртэй УИХ-ын хүн архи уусан гэх яриа гарчихаж. Ч үсгээр эхэлсэн хоёр хүн байдаг. Тэр нь С.Чинзориг, Б.Чойжилсүрэн хоёр.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.