Динозаврын яс болон бусад олдворыг энэ сарын сүүлээр Монголд авчрахаар болжээ

 

Монгол Улсаас АНУ руу хууль бусаар борлуулахаар хил давуулсан 80 сая жилийн настай, үнэлж баршгүй үнэ цэнэтэй үлэг гүрвэлийн чулуужсан долоон олдворыг буцааж өгөхөөр болсон. .

Хилээр хууль бусаар гаргаж худалдсан палеонтологийн олдворыг АНУ-аас эргүүлэн авчирч музейд хүлээлгэн өгөх ажлыг Засгийн газрын хуралдаанаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгасан.

bfebde20 4ef2 4b2b a8de 454380d16457

Уг ажлын явц хэр байгаа талаар БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраас тодруулахад “. Уг ажилд Монгол Улсаас АНУ-д суугаа элчин болон яамны төлөөлөл идэвхтэй оролцож байгаа. Наадмын дараа гэхэд Үлэг гүрвэлийн музейд хүлээлгэн олны хүртээл болгох төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.

 Алиорам үлэг гүрвэлийн яс нь зөвхөн Монголын говиос олддог нэн ховор, гайхалтай тиранозаврын олдвор юм. . Энэхүү Алиорамын гавлын яс нь Францаас АНУ руу үлэг гүрвэлийн дууриамал яс гэх хуурамч бичигтэйгээр орж ирсэн болохыг тогтоожээ.

Монгол Улсаас үлэг гүрвэлийн араг яс гаргахыг 1924 оноос хойш хоригложээ.

“Эдгээр олдвор тус бүр нь хууль ёсны өмчлөгчөөсөө хулгайлагдсан соёлын болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой олдворууд юм” хэмээн АНУ-ын прокурор Прийт Бхарара мэдэгдсэн байдаг.

160405newyork4a1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.