Крайстчөрчийн аллагыг цахим орчинд хуваалцсан иргэнд хоёр жилийн хорих ял оноов

 

Шинэ Зеландын Крайстчөрч хотод өнгөрсөн гуравдугаар сард террорист халдлага гарч исламын сүмд мөргөл үйлдэж байсан 51 иргэнийг буудаж хөнөөсөн. Гэмт этгээд аллага үйлдэхдээ Facebook хуудсаар шууд дамжуулан тараасныг бусадтай хуваалцсан иргэн Филип Арпсыг ялласан байна.

Шинэ Зеландын шүүх түүнд жил есөн сар буюу бараг хоёр жилийн хорих ял оноосон байна. Арпсын гаргасан үйлдэл исламын ертөнцөд таагүй, буруу сэтгэгдэл төрүүлсэн гэж Крайстчөрч хотын шүүгч Стефен Одрисколл мэдэгджээ.

44 настай бизнес эрхлэгч халдлага гарснаас хойш хэд хоногийн дараа ч бичлэгийг бусадтай хуваалцсан байсан нь ял сонсох гол сэдэл болсон байна. Мөн

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.