Стандартын шаардлага хангасан амины орон сууцанд зээл олгохоор тусгажээ

 

Ипотекийн зээлийн шинэчлэгдсэн журам II улирлаас хэрэгжиж эхэлсэн. . Хэдий тийм боловч хагас жил өнгөрөхөд шинэ бодлого хэрэгжиж эхлээгүй байна. Учир нь инженерийн байгууламж, цахилгаан халаагуурын стандарт нь ямар байх зэргийг нэгтгэхээр Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байгаа юм.

IMG 2371 b

Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар “Банкууд амины орон сууцыг барьцаалан 30 жилийн хугацаатай зээл олгоно. Банкуудын хувьд 30 жилийн хугацаанд амины орон сууцны үнэ өртөг хэвэндээ байх уу гэдэг асуудал яригдсан. Иймд журманд ямар амины орон сууцанд зээл олгохыг нарийвчлан тусгасан. . Ирэх долоо хоногт сайдын зөвлөлөөр уг журмыг батлуулан банкуудад хүргүүлнэ. Банк, хуулийн этгээд, иргэн гэсэн гурвалсан гэрээ хийж зээл авна” гэлээ.

97467491

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.