Австралийн хойд нутагт 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөв

 

Австрали улсын хойд бүсийн Дарвин хотын ойролцоо Банда тэнгист 7,2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Цаг уурын товчооноос орон нутгийн цагаар 13 цагт цунамийн аюулгүй хэмээн зарлажээ. Дарвин хотын оршин суугчдын ярьснаар газар хөдлөх үед хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, ширээ сандал савласан боловч одоогоор томоохон хэмжээний барилга байшин нурсан болон иргэд гэмтэж бэртсэн зэрэг ноцтой хүнд гарз хохирол учруулаагүй байна.

Банда тэнгист долоон магнитуд хүртэл хүчтэй газар хөдлөлт ойролцоогоор 10 орчим жилд нэг удаа бүртгэгддэг байна. 2005, 2012 онуудад тус тус 7,1 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.