ҮХЦ-ээс Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн маргааныг хэрэгсэхгүй болгов

 

Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцлээ.

. Энэ нь тэдгээртэй адилтган үзэж болох ажил, албан тушаал эрхэлж буй бусад иргэдийг ялгаварлан гадуурхаж, тэгш бус байдал үүсгэж байгаа нь ийнхүү нэр бүхий иргэнд Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэл болсон юм. Хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал, мэдээлэл гаргагч иргэн Э.Мөнхдаваа нар оролцов.

Хуралдааны явцад УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хуулийн маргаан бүхий зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал байгааг хүлээн зөвшөөрөв.

.

Үндсэн хуулийн цэцэд иргэдээс  энэхүү маргаанд холбогдох асуудлаар өмнө нь олон дахин хандаж байсан бөгөөд  тэдгээрийн гол үндэслэл нь улбаалан түүнийг хэрэгжүүлж байгаа байгууллага, эрх бүхий этгээд нөхцөл байдалд тохируулан өөр өөрөөр тайлбарлан хэрэглэснээс иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэх, эрх ашиг, сонирхолыг нь хөндөх, хохирох  явдал цөөн  биш удаа гарч байгаатай холбоотой байна.

65046368 2343107809302925 7933593113052839936 n

Мөн хуульчийн мэргэжлийн дадлага олж авсан байдлын  шалгуурыг тогтоохдоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг албан хаагчдыг орхигдуулахгүйгээр мэргэжлийн байгууллагад  дадлага, туршлага, мэдлэг олж авсан байдлыг тодорхойлоход чиглэсэн магадлалд онцлон тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.