Халуун машинд хүүхдүүдээ үлдээж үхэлд хүргэсэн аавыг барьжээ

АНУ-ын Оклахома мужид 31 настай эрэгтэй бага насны хоёр хүүхдээ халуун машиндаа үлдээж бууснаар үхэлд хүргэжээ. Дастин Деннис гэгч эрэгтэйг хоёр хүүхдээ ачааны халуун машин дотор таван цагийн турш үлдээсэн нь хүн амины хоёрдугаар зэргийн гэмт үйлдэл хэмээн үзэж цагдаагийн газраас баривчлан саатуулсан байна.

Тэрээр гурав болон дөрвөн настай хүүхдүүдээ бямба гарагийн үд дундад дэлгүүрээс авч гаран гэртээ ирснийхээ дараа 4-5 цагийн турш унтсан хэмээн ярьжээ. Унтаж сэрээд хүүхдүүдээ гэртээ хайгаад олоогүй байна. Дараа нь машиныхаа шалны хэсгийг шалгаж байгаад олжээ.

200615 hot car death1

Деннис цагдаа нарт хэлэхдээ хүүхдүүдээ машинаас буулгасан гэж боджээ. Хөршийнх нь хяналтын камерыг шүүхэд Деннис машинаас ганцаараа бууж хүүхдүүдээ үлдээж гэртээ орсон байна. Мөн машинд түгжигдэн үлдсэн хүүхдүүдийг таван цагийн турш шалгаж, эрж хайгаагүй гэдгийг тогтоожээ. Түүний шүүх хурал энэ сарын 19-ний өдөр болох ба 750,000 ам.доллараар батланд даалтад суллах юм байна.

0265e790 5d1c 4924 9e63 e3ba7a868349 large16x9 poster 82cc4903419b4abf99bdf35a16a85022

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.