Хөвсгөл аймагт энэ сарын 30-ныг хүртэл архи, согтууруулах ундаа худалдахыг хоригложээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223  тоот захирамжаар баар, цэнгээний газар, фитнесс, цанын бааз, иог болон цэнгээнт бүжгийн клуб, караоке, саун, дэн буудал, сүм хийдийн үйл ажиллагаа, амралтын газруудыг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хаахаар шийдвэрлэсэн билээ.

Тэгвэл нэг сарын хугацаатай архи, согтууруулах ундаа борлуулахыг зогсоох шийдвэр гаргана хэмээн яриа гарах болов. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймаг энэ сарын 30-ны өдрийг хүртэл архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна лээ” хэмээв.

НЗДТ-ын ХМОНХХ-ээс нийслэлийн Засаг даргад нэг сарын хугацаанд архи согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглох шийдвэр яригдаж байгаа талаар тодруулахад “Одоогоор ийм санал танилцуулагдаагүй байгаа” хэмээсэн юм.

89151438 3074891365894986 2190468123079999488 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.