УИХ-ын сонгуулийг хойшлуулж, орон нутагтай хамт хийх үү?
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө уриалга гаргаж, УИХ-ын сонгуулийг хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Энэ талаар МАН-ын Удирдах зөвлөл, АН-ын Улс төрийн зөвлөл алба ёсны шийдвэрээ танилцуулаагүй байгаа ч УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлэхдээ “УИХ-ын бүрэн эрх тул Их хурлаар шийдвэрлэнэ” хэмээн хэлж байгаа.
Ерөнхийлөгчийн уриалгатай холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, аравдугаар сард орон нутгийн сонгуультай хамт явуулахыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэх мэдээлэл ирлээ.
МАН-ын Удирдах зөвлөл энэ талаар хуралдаагүй ч ҮАБЗ дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай тохироогүй бол олон түмэнд танилцуулахгүй байх байсан гэсэн мэдээлэл байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.