Түүхий нүүрс түлбэл 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгөөр торгоно

 

Засгийн газраас өнгөрсөн онд 62 дугаартай тогтоол гаргаж, тэр хүрээнд төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс оруулж, түлшинд хэрэглэхийг хориглосон билээ. Тогтоолын тус заалтыг маргаашнаас мөрдөж эхэлнэ. Тэгвэл энэ талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болон ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм.

. Сайжруулсан түлшийг нөөцлөх найман агуулах барихаар төлөвлөж, өдгөө тавынх нь бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Үүний зэрэгцээ сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг шинээр бий болгож эхлээд байгаа аж.

гэдгийг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан юм.

5cda4bca4f86e7

Цагдаагийн ерөнхий газраас таван дүүрэгт байрлах аж ахуйн нэгж, айл өрхөд байгаа түүхийн нүүрсний тоо хэмжээг гаргах судалгааны ажлыг эхлүүлсэн. Нийслэлийн авто постуудад хяналт шалгалтын ажлыг маргаашнаас хийж эхлэх гэнэ. .

Сайжруулсан түлш худалдах цэгүүдийн газрын асуудлыг шийдэж, тонн тутмыг нь 150 000 төгрөгөөс хэтрэхгүй үнээр иргэдэд нийлүүлнэ гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.