Нобелийн шагналтан: Би эмэгтэйчүүдэд урам зориг өгмөөр байна

 

Нобелийн 2019 оны шагналтнууд тодорч дууслаа. Энэ долоо хоногийн даваа гарагт эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн гурван эрдэмтнийг танилцуулсан юм.

Эдгээр эрдэмтдийн нэг профессор Дуфло “удаан хугацааны дараа эмэгтэй хүн эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэнээр бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгнө гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Шведийн эзэн хааны шинжлэх ухааны академи эрдэмтдийн ажил ядууралтай тэмцэх чадварыг бодитоор нэмэгдүүлсэн хэмээн үнэлсэн байна. Мөн 46 настай профессор Дуфло уг шагналыг хүртсэн хамгийн залуу эрдэмтэнд тооцогдож байна.

Тэрээр нөхөр болон профессор Кремерийн хамт Энэтхэг, Африкийн орнууд дахь нийгмийн ядуу буурай давхаргад анхаарч, судалгааны ажил явуулсан нь маш үр дүнтэй болжээ.

 

im 116650

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.