Дэлхийн аваргууд "нурлаа"
Мэргэжлийн снукер биллиардын Герман мастерс тэмцээний шилдэг 16 тамирчин тунан үлдлээ.

Хоёрдугаар тойрог буюу шигшээ 32 тамирчны тоглолтод дэлхийн "аваргууд нурлаа". Тодруулбал Ронни О Сулливан аварга Али Картерт 5:3 харьцаагаар, Марк Сэлби аварга Хятадын залуу тоглогч Сю Си-д 5:4 харьцаагаар, шинэхэн дэлхийн аварга Жао Шиньтун Том Фордод 5:3, Марк Уилльямс Жимми Робертсонд мөн 5:3 харьцаагаар тус тус хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ.
Онцлох тоглолтууд:
Жан Анда-гийн 147 оноо: Хятадын тоглогч Жан Анда Барри Хокинсыг 5:2 харьцаагаар буулган авахдаа 147 оноо авлаа. Энэ нь түүний карьерын тав дахь 147 оноо болон бүртгэгдэв.
Али Картер "Пуужин"-г зогсоов: Хамгийн том шуугиан бол Али Картер снукерийн домог Ронни О’Салливаныг 5:3 харьцаагаар хожиж тэмцээнээс хассан явдал байлаа. 2024 оны Мастерсийн шигшээ тоглолтын дараа Али Картер болон Ронни нар хэвлэлээр бие бие рүүгээ хүчтэй дайралтууд хийж зөрчил нь хурцадсан байдаг. Харин өчигдрийн тоглолтын дараа тоглогчид урьд өмнөх таагүй харилцаагаа мартахыг эрмэлзэж буй нь сэтгүүлчдэд өгсөн ярилцлагуудаас нь анзаарагдлаа.
Ронни: "Үнэнийг хэлэхэд, би өнөөдөр яг л сонирхогч шиг тоглолоо. Али маш нягт байж, боломжуудаа ашигласан. Заримдаа би зүгээр л гэртээ хариад, нохойгоо салхилуулаад сууж байхыг илүүд үздэг. Гэхдээ снукер миний цусанд байгаа учраас би буцаад л ирдэг. Одоо би хэсэг хугацаанд амарч, дараагийн тэмцээнүүддээ эрч хүчээ нөхөх хэрэгтэй байна. "
Али Картер: "Бидний хооронд ямар нэгэн дайсагнал байхгүй. Ронниг Берлинд тоглохыг харах үзэгчдэд сайхан байсан байх. Миний хувьд тоглолтоо олж байгаадаа баяртай байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.