“Нисванис” хамтлаг 23 нас хүрэв

Д.Цэцэг

“Нисванис” хамтлагийн улаан фэнүүдэд таатай мэдээ дуулгая. Энэ өдрүүдэд тус хамтлагийн 23 насны төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд тэд уламжлал болгон зохион байгуулдаг амьд хөгжмийн хаврын фестивалиа бямба гарагт (дөрөвдүгээр сарын 13) хийх гэж байна. Тус арга хэмжээ “Corporate convention” төвд болж, фестивальд амьд хөгжмийн “Булсара”, “Лемонс”, “Аравт”, “Rec on”, “Karmantic”, “Vintage”, “Tourists”, “Tangled wires”, “Break the cycle”, “Growl of clown” зэрэг хамтлагууд оролцох юм байна. Тус хамтлаг нь 1996 оны дөрөвдүгээр сарын 9-нд үүсэн байгуулагдсан билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.